ГАНДБОЛЫН ТЭМЦЭЭНД ЭРЭГТЭЙ 5, ЭМЭГТЭЙ 4 БАГ ТОЙРГООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
Монголын хүүхдийн спортын зуны Vll наадмын гандболын тэмцээн “Номгон” ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд хөвгүүдийн ангилалд Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Булган аймаг, Хан-Уул гэсэн тав, охидын ангилалд Баянхонгор, Дорноговь, Сэлэнгэ, Булган аймаг гэсэн дөрвөн баг тойргоор өрсөлдөж байгаа юм.
Тэмцээнийг олон улсын шүүгч 1, улсын 5 шүүгч шүүн явуулж байна.