Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор өнөөдөр снөүбоардын төрлөөр Орхон аймаг, Эрдэнэт хотод эхэллээ.
Насанд хүрэгчид болон өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна. Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна.
Өнөөдрөөс эхэлж байгаа өвлийн спортын XVI наадамд зургаан төрөлд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам 417 тамирчин 24 дасгалжуулагч 526 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөр мандатаа аваад байна.