Мэдээ

Хан-Уул дүүргийнхэн мөсөн сур, мөсний шагайн харвааны аваргаа тодруулжээ

Хан-Уул дүүргийнхэн мөсөн сур, мөсний шагайн харвааны аваргаа тодруулжээ
Мэдээ


Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн урьдчилсан шатны тэмцээн болж байна. Тус наадмын хүрээнд Хан-Уул дүүргийн мөсөн сурын харваа, мөсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн болж, аваргаа шалгаруулжээ. Мөсний сур харвааны төрөлд 12 хорооны 40 гаруй харваач өрсөлдөхөд С.Буяндэлгэр (11 дүгээр хороо) түрүүлж, Д.Баасандорж, Ц.Галбадрах нар удаалав. Харин мөсөн сурын харвааны төрөлд 19 харваач ур чадваар сорин өрсөлдөхөд М.Одмандах түрүүлж, Ж.Энх-Амгалан, О.Ариунболд нар хоёр, гурадугаар байрт шалгарлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл