Мэдээ

Үндэсний спортын VII наадмын тойм

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургах төрлийн эхний гурван байрын эзэд тодорлоо. Уран уургач төрөлд Дорноговь аймгийн У.Гантөмөр түрүүлж, Ховдын Н.Одгэрэл, Багануур дүүргийн М.Лхагва-Эрдэнэ нар удаалав. Харин бугуйлч төрөлд Налайх дүүргээс оролцогч Ж.Цэрэнтогтох алтан медаль хүртсэн бол Увс аймгийн н.Үнэнбат, Хан-Уул дүүргийн С.Ууганбаяр мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмнэг хангал сургах төрөлд Өмнөговь аймгийн тамирчин Ж.Борхүү түрүүлж, Хэнтий аймгийн Б.Гантогтох, Дундговь аймгийн У.Содномцэрэн нар удааллаа. Үндэсний спортын энэ удаагийн наадамд 21 аймаг, есөн дүүргийн 1700 орчим тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр сур харваа, морьт харваа, ширээний шагай харваа, үндэсний бөхийн барилдаан, морин өртөөт уралдаан зэрэг төрлийн медалийн эзэд тодрох юм.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл