Мэдээ

МЭНДЧИЛГЭЭ

Монголын хүүхдийнспортын өвлийн VIII наадамд оролцож буй өсвөрийн тамирчид,дасгалжуулагчид, шүүгчид, зохион байгуулагчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр та бүхэнөөрсдийн авьяас чадвар, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг харуулж, хурд хүч,авхаалж самбаагаа сорихоор “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дорнэгдэж байна. Энэ удаагийн наадам Улаанбаатар хот болон Орхон аймагт нэгэнзэрэг зохион байгуулагдаж, спортын 8 төрлөөр 546 гаруй шилдэг өсвөрийн тамирчид478 медалийн төлөө өрсөлдөж байна.

Спорт бол зөвхөнмедаль, цомын төлөө биш, өөрийгөө ялан дийлэх, өөртөө итгэх итгэлээнэмэгдүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийгхэвшүүлэх хамгийн гайхалтай боломж юм.

Тийм ч учраасМонгол Улсын Засгийн газар спортын хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, хүүхэдбагачуудад зориулсан Монголын хүүхдийн спортын өвлийн наадмыг хоёр жил тутамднэг удаа зохион байгуулдаг.

Хүүхдийн спортынөвлийн наадмыг зохион байгуулах нь өвлийн спортын төрлийг сурталчлах, хөгжлийгнь эрчимжүүлэх, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэхсэдлийг нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээндөрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэхзэрэг олон талын ач холбогдолтой. Наадмын шигшээ тэмцээнүүд нь онцсонирхолтой болж, уран хурц тоглолтууд гарч, оюун ухаан ба бие бялдрын өндөр урчадвар шаардсан, спортын дээд амжилтуудыг тогтоосон өрсөлдөөн ихтэй аргахэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Наадамд оролцожбуй  нийт өсвөрийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон баг,тамирчдаа бэлтгэн оролцуулж байгаа аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар,зохион байгуулалтад оролцож байгаа спорт холбоод, сайн дурын ажилчид табүхэндээ аз жаргал сайн сайхан  бүхнийг хүсэнерөөе.          

Наадамд оролцож буйөсвөрийн тамирчдадаа амжилт хүсье! Өнөөдөр та бүхэн өөрсдийн хамгийн шилдэгхувилбараа харуулж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээх болтугай! 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,

ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл