Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын хүүхдийн спортын 8-р наадмын гүйлтийн цанын тэмцээн Эрдэнэт хотын Сархиа цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Наадмын эхний өдөр тэших техникээр уралдах төрлийн 4 насны ангиллын нийт 8 уралдаан болж шилдгүүдээ тодруулсан бол өнөөдөр сонгомол төрлийн тэмцээн эхэллээ.
Энэ төрөлд 17-18 насны хөвгүүд 10км, охид 5 км уралдах бол 11-16 насны охид, хөвгүүд 1.5-5 км зайд уралдана. Наадмын гүйлтийн цанын тэмцээнд орон нутгаас олон баг оролцож байгаа бөгөөд нийт 100 орчим тамирчин хурд сорих юм. Маргааш охид хөвгүүдийн буухиа уралдаанаар гүйлтийн цанын тэмцээн өндөрлөнө.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл