Мэдээ

ОНЦЛОХ ТАМИРЧИН С.МӨНХЖАРГАЛ

Орхон аймгийн Сархиа цанын баазад өнөөдөр эхэлсэн гүйлтийн цанын сонгомол төрлийн уралдааны эхний зай хөвгүүдийн 10 км-ын уралдааны медалийн эзэд тодорлоо.
Энэ зайд Төв аймгийн тамирчин С.Мөнхжаргал 27:33 секундэд замаа дуусгаж аварга боллоо. Тэрээр наадмын эхний өдөр тэших техникийн уралдаанд 2-р байрт шалгараад байсан бөгөөд ийнхүү 2 дахь медалийн болзлоо хангалаа. Удаах байруудад Архангай аймгийн тамирчин Н.Мөнхтулга, Хөвсгөл аймгийн П.Золжаргал нар шалгарсан байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл