Наадмын гүйлтийн цанын тэмцээний эхний гараа буюу хөвгүүдийн 15 км-ын уралдаанд 39:23 секундын амжилтаар түрүүлсэн Баянгол дүүргийн тамирчин Б.Тэмүүжин энэ удаагийн наадамд аварга болсон анхны тамирчин юм.
Тэрээр 2023 оны хүүхдийн наадамд шорт трекийн спортын төрөлд оролцож, 2 зайд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад цанын төрөлд медаль хүртлээ.
Биатлон нь гүйлтийн цана, буудлага спортын хосолсон төрөл учраас давхар гүйлтийн цанын уралдаанд амжилттай оролцож түрүүллээ.