МЭНДЧИЛГЭЭ
Монголын бүх ардтүмний спортын зуны XVI наадамдоролцож байгаа тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, зочид, хөгжөөн дэмжигчид Табүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаагүн талархал илэрхийлье.
Монгол Улсын олимп гэгдэх энэхүү наадмыг Монгол УлсынЗасгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу дөрвөн жил тутамд зохионбайгуулдаг билээ.
Наадмыг зохионбайгуулснаар хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах,наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйлажиллагааг дэмжих, өндөр амжилт бүхий тамирчдыг бэлтгэх, олон улс, тив, дэлхий,олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг олж илрүүлэхэд хувь нэмэр оруулнагэдэгт найдаж байна.
Монголын бүх ард түмний спортын зуны XVI зуны наадмыг олимпын16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8, нийтдээ 28 спортын төрлөөр 2025 оны 09 дүгээрсарын 14-21-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн 3400 гаруй баг тамирчдыгоролцуулан 879 багц медалийн төлөө Баянхонгор аймаг, Улаанбаатар хотноо нэгэн зэрэг зохион байгуулж байна.
МонголУлсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу наадмын хөтөлбөртбагтсан спортын төрөл тус бүрд байр эзэлсэн тамирчин, дасгалжуулагчдад Засгийнгазрын мөнгөн шагналыг олгоно.
Энэхүү зуны наадам ньанх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Наадамд баг тамирчдааилгээж, тэмцээндээ амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоог ханган бүрдүүлсэнаймаг, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар,хороод, удирдлага, хамт олон, спортын холбоод, хамтран ажилласан байгууллага,хамт олон, тамирчин, дасгалжуулагч, шүүгч нартаа чин сэтгэлээсээ талархажбайна.
Монголын бүх ардтүмний спортын зуны XVI наадмынүйл ажиллагаанд болон нийт оролцогчдодоо спортын өндөр амжилтыг хүсье.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧАГЕНТЛАГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫНХОРОО