МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ЗУНЫ XVI НААДАМД
ОРОЛЦОХ ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧДЫН
БАРИМТЛАХ САНАМЖ
Эрхэм дасгалжуулагч, тамирчид та бүхэнд тэмцээний үеийн аюулгүй байдал, дэг журам сахин биелүүлэхтэй холбогдуулан дараах санамжийг хүргэж байна.
1. Авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх;
2. Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;
3. Хувийн аюулгүй байдлаа хангаж, эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэх;
4. Байрлаж буй зочид буудал болон бусад байрны үйлчилгээний ажилтнуудтай хүндэтгэлтэй, соёлтой харьцах;
5. Дасгалжуулагч, тамирчид өөрийн хэрэглээний цагаан хэрэглэл, аяны хөнжил /мешок/-той байх;
6. Биеийн тамир, спортод эрхэмлэн баримтлах ёс зүйн хэм хэмжээнд заасан хэм хэмжээг сахин мөрдөх;
7. Өрсөлдөгч нараа хүндэтгэн, шударга өрсөлдөөнийг үзүүлэх;
8. Баг тамирчдыг гэнэтийн ослын болон бусад холбогдох даатгалд харьяалах байгууллагын зүгээс зайлшгүй хамруулж даатгуулах;
9. Аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо нь байгууллагынхаа лого бүхий тугийг авчрах;
Энэхүү санамжийг чанд мөрдөж, тэмцээний зохион байгуулалт, дэг журмыг хамтран сахиж, спортын өндөр амжилт гарган оролцоно гэдэгт итгэлтэй байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР