Мэдээ

“БАГАХАНГАЙ МАРАФОН” 2024 УАШТ ТОВЧ МЭДЭЭ

“БАГАХАНГАЙ МАРАФОН” 2024 УАШТ ТОВЧ МЭДЭЭ
Мэдээ
https://www.facebook.com/MongolianUltraMarathonFederation/videos/1274972526681991



БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ УГТАН Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнийг Багахангай дүүргийн ЗДТГ-тай хамтран 2024.05.04 өдөр Багахангай дүүргийн төв талбайд 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. УАШТэмцээн нь
-ӨСВӨР ҮЕ: 1000м, 2000м, 3000м, 5000м
-НАСАНД ХҮРЭГЧИД: 100км, 50км, 5*10км буухиа, 10км, 5км кросс гүйлт
-СОНИРХОГЧИД: Хагас Марафон /21км097м/ гүйлтийн 3 төрөл 12 насны ангиллаар тус тус явагдлаа.
Энэ жилийн тэмцээнд 18 аймаг, 7 дүүрэг, 19 клуб, 10 хороо, Зэвсэгт хүчний 10 гаруй анги, Америк, Япон, ӨМӨЗО, Хятад зэрэг гадаад дотоодын 600 гаруй тамирчид оролцсоноос Өсвөр үеийн 368, Насанд хүрэгчдийн 280 гаруй тамирчид оролцлоо.
Багахангай дүүргийн засаг дарга А.Сүхболд тэмцээнийг нээж, нээлтийн ажиллагаанд Багахангай дүүргийн ЗД-н Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа, Багахангай дүүргийн ЗДТГазрын дарга Л.Санжийжамц, Xолбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ОУХМ Б.Батболд, Шоутеч ХХК-ы гүйцэтгэх захирал, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Пүрэвжав, Орика Монголиа ХХК-ы бүсийн захирал Луийс Грижалва нар нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Нээлтийн ажиллагаа Монгол ардын айзам уртын дуу “Эртний сайхан” Морин хуурч МУСТА Б.Баттулга, Уртын дуучин Т.Цэндсүрэнгийн аяар эхэллээ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр: Орика Монголиа ХХК
Дэмжигч байгууллагуудаар:
Шоутеч ХХК, Монфүүд Ланд ХХК, Хангай Ресорт Жуулчны Бааз, Дөрвөлжин Эрдэнэ ХХК, Ундрах Гарц ХХК, Nomadic Adventure Club, Акуа Се, Вим Мед ХХК, MNB
Энэ жилийн тэмцээний онцлох зүйл нь:
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболдын санаачлагаар холбоо нь монгол хүний оюун ухаан шингэсэн, ур чадвараар бүтээгдсэн 999 дугаартай цомыг анх удаагаа тамирчиддаа шагнал болгон гардуулсан энэ тэмцээний онцлог байлаа.
Мөн энэ тэмцээний үеэр 3 сая төгрөг бүхий АЗТАНЫ СУГАЛАА явуулж Сэлэнгэ аймгийн өсвөр үеийн тамирчин Супер Азтанаар тодорч хөлдөөгчийн эзэн боллоо.
Хамгийн настай оролцогч 5х10км-н Буухиа гүйлтэнд оролцсон 1101-02 энгэрийн дугаартай Чимэдийн Болдбаатар /76 настай/, Хамгийн бага оролцогч 2014.05.21-нд төрсөн 1277 дугаартай Бямбажавын Ганбаяр
Гараа бариа, зохион байгуулах, тойрог, аж ахуй нийлсэн нийт 65 шүүгч ажиллалаа.
Цаг агаар нартай дулаан 19 градус, салхи тогтуун 12м/с хурдтай тогтуун сайхан байлаа.
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан
Г.Бат-Эрдэнэ /50км-н МУ Рекордч, ОУХМ/
Б.Долгормаа /100км-н Ази тивийн аваргын багийн мөнгөн медальт/ нарыг
Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулав.







Дэлгэрэнгүй мэдээлэл болон нийт тамирчдын амжилт, зураг зэрэг тэмцээнтэй холбогдолтой бүх мэдээллийг холбооны FB page хуудаснаас авна уу.
https://www.facebook.com/MongolianUltraMarathonFederation
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.