Мэдээ
- Нүүр
- Мэдээ
- Э.Цэндбаатар Оросын боксчинд тун эргэлзээтэй хожигдлоо
Э.Цэндбаатар Оросын боксчинд тун эргэлзээтэй хожигдлоо
Өнөөдөр /2021.08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд болж, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Оросын тамирчин Алберт Батыргазиевт хожигдлоо.
Энэ тулааны эхний үед Оросын тамирчныг Э.Цэндбаатар 5:0-ээр илүүрхэн ялсан. Дараагийн үед ч илүү олон оновтой цохилт хийж 3:2-оор өрсөлдөгчөө хожсон юм.
Харин 3 дугаар раунд хоёулаа нэлээд цуцсан байсан бөгөөд манай боксчны цохилтын тоо цөөрсөн, харин А.Батыргазиев идэвх гаргаж хариу оновчтой цохисон.
Энэ үед рингийн шүүгч цохилт орсон /нокдаун/ гэж Э.Цэндбаатарыг тоолсноор Оросын талд давуу байдлыг үүсгэн, 5 шүүгчийн төгсгөлийн дүнд нөлөөлж, манай боксчин харамсалтай ялагдлаа.
Монголын боксчин Э.Цэндбаатар олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ийнхүү Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдал хүлээлээ.
Харин Монголын баг зөвлөлдөж, тулааны шүүлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, албан ёсоор гомдол гаргасан байна.
Олимпын медаль авахад тун ойрхон байсан хэдий ч оросууд манай тамирчныг маш сайн судалж, тусгай тактик /булхай/ боловсруулсан болох нь сүүлийн үе /3-р раунд/-ийн тоглолт нотолсон юм.
Холбоотой мэдээлэл
Ачаалж байна ..
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.