Мэдээ

Б.Чинзориг Мексикийн боксчныг ялж шөвгийн наймд шалгарлаа

Б.Чинзориг Мексикийн боксчныг ялж шөвгийн наймд шалгарлаа
Фото мэдээ

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.

Ингэснээр тэрээр шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жуссиповтой арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдана.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  1. -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  1. -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  2. -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
  3. -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  4. -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
  5. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  6. -54 жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

Боксын ДАШТ-ийг Монголд "UniSport4" сувгаар шууд дамжуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.