Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Турк улсын Стамбул хотноо 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрүүдэд зохион байгуулагдах сонирхогчдын эмэгтэй ДАШТ-нд оролцох баг тамирчддаа хандан хэлсэн үгэндээ:
Бид бүхэн боксын спортод хүйсийн тэгш эрхийг ижил түвшинд гаргах тал дээр улам илүү их хичээн ажиллах болно.
Мөн энэ удаагийн эмэгтэй ДАШТ-ны мөнгөн шагнал эрэгтэй ДАШТ-ны мөнгөн шагалтай яг адилхан байх болно гэдгийг онцолон хэлсэн.
AIBA /Олон Улсын Боксын Холбоо/-ийн 75-н жилийн хөгжлийн түүхэнд анх удаа медаль хүртсэн тамирчдыг томоохон шагналаар шагнана.
AIBA-гийн зүгээс энэ удаагийн мөнгөн шагналын сан нийт дүн 2,4 сая ам.доллар байхаар тогтжээ.
Нэгдүгээр байр: Алтан медальтнууд 100 000 ам.доллар .
Хоёрдугаар байр: Мөнгөнмедальтнууд 50 000 ам.доллар,
Гуравдугаар байр: Хүрэл медальтнууд25 000 ам.доллар
Турк улсын Стамбул хотноо ирэх сард зохион байгуулагдах эмэгтэй ДАШТ-ны үеэр AIBA-ийн ээлжит бус "ИХ-ХУРАЛ" болох ба байгууллагын томоохон шинэчлэлийг зарлах болно.NF-ийн удирдагчид, боксчид болон өнгөрсөн жилүүдийн дэлхийн аварга болсон тамирчид Турк улсад мөн зочлин ирж байгаа нь энэ удаагийн эмэгтэй ДАШТ-ийг улам түүхэн болгож байна гэдгийг дахин онцлов.
Энэ удаагийн эмэгтэй ДАШТ-нд оролцогч баг тамирчдадаа амжилт хүсээд энэ удаагийн ДАШТ-н нь таны карьерын онцлох үйл явдлуудын нэг байх болно!
Хүндэтгэсэн,
AIBA /Олон улсын боксын холбоо/-н ерөнхийлөгч
Умар Кремлев
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.