Мэдээ

ЭХ ОРНЫ МӨРДӨСТ ЗАЛУУС БОКСЫН АРМИЙН ДАШТ-нд

ЭХ ОРНЫ МӨРДӨСТ ЗАЛУУС БОКСЫН АРМИЙН ДАШТ-нд
Фото мэдээ


Оросын Холбооны Улсын Москвахотноо 2021-оны 09 дүгээр  сарын16-наас 26-ны өдрүүдэдзохион байгуулагдсан “АРМИЙНДЭЛХЙИН АВАРГА ШАЛГАРУУЛАХ-58” дахь удаагийн боксын тэмцээнд нийт 36-н орны 250-гаруй тамирчид хурд хүч, оюун ухаан,авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

            Монгол улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Зэвсэгт Хүчний "АЛДАР " спорт хорооны  боксын дасгалжуулагч багш МУГД хошууч А.Гантулга дасгалжууалгчтай баг тамирчид энэ удаагийн тэмцээнээс Мөнгө-2 , Хүрэл-1 медаль тус тус хүртсэнээр нийт 36-н орноос 6-р байрт шалгарсан амжилттай оролцож эхорондоо ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд Багийн дарга ХурандааВ.Гомбожав, багийн ахлагч П.Оюундалай, Эмч М.Саранцацрал, шүүгч Ц.Нандигжав,тамирчид эрэгтэй 52-кг Х.Энхмандах, 56-кг Х.Энх-Амар, 60-кг О.Тулга, 64-кгБ.Чинзориг, 69-кг С.Жавхланбаяр, эмэтэй 51-кг М.Энхжаргал, 57-кг Т.Болортуул,60-кг Г.Бадмаараг нар оролцов.

Тэмцээний тойм: ЭРЭГТЭЙ

• 56-кг-д Үндэсний шигшээ баг, Алдар спортхороо, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, МАК-компаньы тамирчин ОУХМ,Дэслэгч Х.Энх-Амар Мөнгөн медаль.


• 52-кг-д Үндэсний шигшээ баг, Алдар спортхороо, Мак-компаны тамирчин ОУХМ Ахлагч Х.Энхмандах Хүрэл медаль.


Тэмцээний тойм: ЭМЭГТЭЙ

Эмэгтэйчүүдийн: • 57-кг-д Алдар спорт хороо,Жунсон компаны тамирчин ОУХМ Т.Болортуул Мөнгөн медаль


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.