Нударган зодоон буюу боксын спорт 686 онд олимпийн наадмын хөтөлбөрт орсон. Тэр үед тамирчид тойрон суусан үзэгчдийн өмнө задгай талбайд тулалддаг байв. Тулаан хэн нэг нь хөл дээрээ тогтож чадахгүй болтол үргэлжилнэ. Ялагч алдар нэрээс гадна алт, мөнгө, мал, хувцас хэрэглэл хүртдэг байв.
Английн 10 удаагийн аварга Жонс Браутоныг орчин үеийн боксын спортыг үндэслэгч гэж үздэг. Тэрээр эртний тулааны дүрэмд үндэслэн орчин үеийн тулааны дүрмийг зохиосон юм. Энэ үеэс эхлэн тулаан “ринг” (англиар тойрог гэсэн үг)-нд явагдах болжээ. Үеийн хэмжээг тамирчдын түвшнээс хамаарч янз бүрээр тогтоодог байв.
1841 оноос оноос эхлэн ялагчдад “Аваргын бүс” олгодог болжээ. 1867 Квинсберрийн жоногийн санаачилснаар дүрэмд тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд бээлий өмсөж тулалдах заалтыг оруулсан байна. Мөн энэ үед дүрэм орсон хамгийн чухалөө рчлөлт нь тамирчдыг жингийн ангилалтай болгосон явдал юм. Ингэснээр хүнд жингийнхний ноёрхол нуран унаж, бокс нь жинхэнэ ур чадварын спорт болох зам нь нээгджээ. 1882 онд мэргэжлийн боксчид анх удаа бээлий өмссөн бол 1904 онд мөн л бээлий өмссөн сонирхогчдын боксчид олимпийн наадамд хүч үзэх эрхтэй болжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.