Мэдээ

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ БОКСЫН ДАШТ-ны XXI УДААГИЙН АВАРГА БОЛСОН ТАМИРЧИД

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН  ЭРЭГТЭЙ  БОКСЫН ДАШТ-ны XXI УДААГИЙН АВАРГА БОЛСОН ТАМИРЧИД
Фото мэдээ

ДЭЛХИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙННАСАНД ХҮРЭГЧДИЙН БОКСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 21 ДЭХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД

    Энэ удаагийн Белградын ДАШТ-ээр Куба-5, Казакстан-5, Оросын боксын холбоо-5, Тайланд боксын холбоо-4, АНУ-4, Франц-3, Азербайжан-3, Узбекстан-2, Япон-2, Гүрж-2, Беларусь-2, Итали-2, Энэтхэг, Иран, Доминиканы БНУ, Турк, Шотланд, Албани, Бельги, Серби, Бразил, Испани, Армен, Тринадад-Табого улсаас тус бүр нэг боксчин медалийн болзол хангажээ. Эдгээрээс Ази тивийн 14 боксчин дэлхийн медальтан болж байна.

    Дэлхийн 4 удаагийн аварга, дэлхийн хүрэл медальтай Кубын 32 настай Хулио Ла Круз 6 дахь медалиа,

    Дэлхийн 3 дахь медалиа Энди Круз /Куб/, Хованнес Бачков/Арм/Дэлхийн 2 дахь медалиа Сакен Бибосинов /Каз/, Биллал Беннама /Фра/, Софиан Оумиха /Фра/ нар зүүлээ.   

    Түүнчлэн энэ өдөр ёстой л од нь гийсэн боксчид гэвэл Ираны 60кг-н 21 настай Даниял Шахбахши Азийн аваргын мөнгөн медальтан бөгөөд манай мастеруудын нударганы амтыг ч үзэж байсан нэгэн, 63.5 кг-д Шотланд Рийз Линч, 71кг-д Албанийн Албан Бечири, 86кг-д Бельгийн тамирчин Виктор Шелстраете нар улсынхаа боксын түүхэнд анхны медальтан нь болж, ширэн бээлийтний спортын замналдаа тод мөрөө үлдээж чадлаа.  

    Ингээд Серби улсын нийслэл Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 24-с 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх тэмцээний аваргууд алтан медаль, үлэмж хэмжээний долларын эзэн, аваргын бүстнүүд тодорлоо. Мөн багийн дүнгээр Куба-3, Казакстан-2, АНУ-2, Япон-2, , ОБХолбоо /ОХУ/, Азербайжан, Франц, Украйн тус бүр нэг алтан медаль хүртлээ.

48кг.

Алт: Темиртас Жусупов /Каз. 33 настай/
Мөнгө: Вуттичай Юрачай /ТБХолбоо, 29 настай/
Хүрэл: Евгений Кармильчик /Беларь/
Хүрэл: Сахил Алахвердови /Гүрж/


51кг.

Алт: Сакен Бибосынов /Каз. хошой медальтан, 20 настай/
Мөнгө: Роско Хилл /АНУ, 27 настай/
Хүрэл: Ахтем Закиров /ОБХ/
Хүрэл: Танарат Саенгпэт /ТБХ/


54 кг

Алт:Томоя Цубой /Япон улсын сонирхогчийн боксын анхны алтан медальтан боллоо, 25 нас/

Мөнгө: Махмуд Сабырхан /Каз. 20 настай/
Хүрэл: Акаш Кумар /Энэт/
Хүрэл: Биллал Беннама /Фра. хошой хүрэл медальтан боллоо/


57кг.

Алт: Жамал Харви /АНУ, 19 настай/
Мөнгө: Серик Темиржанов /Каз. 23 настай/
Хүрэл: Самуэль Кистохурри /Фра/
Хүрэл: Освел Кабалеро /Куб/

60кг.

Алт: Софиан Оумиха /Фра. дэлхийн хошой аварга боллоо, 26 нас/
Мөнгө: Абдумалик Халоков /Узб. 21 нас/
Хүрэл: Даниал Шахбахш /Иран улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо//
Хүрэл: Алекс де ла Круз /Домник/


63.5кг.

Алт: Энди Круз /Куба, 3 дахь алтан медаль, 26 настай/
Мөнгө: Керем Озмен /Турк, 21 настай/
Хүрэл: Рийз Линч /Шотланд улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо//
Хүрэл: Хованнес Бачков/Арм. Дэлхийн аваргын гурван хүрэл медалтан боллоо/


67кг.

Алт: Севон Оказава /Япон улсын сонирхогчийн боксын анхны алтан медальтан боллоо, 25 нас/
Мөнгө: Омари Жонс /АНУ, 18 настай/
Хүрэл: Аблайхан Жусупов /Каз. Дэлхийн аваргын гурван хүрэл медалтан боллоо/
Хүрэл: Лаша Гурули /Гүрж/


71кг.

Алт: Юрий Захариев /Украйн, 19 настай/
Мөнгө: Вадим Мусаев /ОБХолбоо, 28 настай/
Хүрэл: Сархан Алиев /Азер/
Хүрэл: Албан Бечири /Албани улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/


75кг.

Алт: Йоенлис Эрнандес /Куб. 24 настай/
Мөнгө: Жамбулат Бижамов /ОБХолбоо. 20 настай/
Хүрэл: Сальваторе Кавальяро /Ита/
Хүрэл: Вийрапон Жонжохо /ТБХ/   


80кг.

Алт: Робби Гонзалес /АНУ, 25 настай/
Мөнгө: Алексей Альферов /Беларусь, 21 настай/
Хүрэл: Савели Садома /ОБХ/
Хүрэл: Владимир Мирончиков /Серби улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/

86кг.

Алт: Лорен Альфонсо /Азер. 26 настай/
Мөнгө: Кено Мачадо /Бра. 21 настай/
Хүрэл: Виктор Шелстраете /Бельги улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/
Хүрэл: Херич Руиз /Куб/


-91кг.

Алт: Хулио Сезар Ла Круз  /Куб. Дэлхийн аваргын 5 дахь алтан медаль нийт 6 дахь медалиа зүүж байна, 32 настай/
Мөнгө: Азиз Аббес Моухидин /Ита. 23 настай/
Хүрэл: Мадияр Сайдрахимов /Узб/
Хүрэл: Энмануэль Рейес /Исп/


+92кг.

Алт: Марк Петровский /ОБХолбоо, 22 настай/
Мөнгө: Давид Чалоян /Армен, 24 настай/
Хүрэл: Махаммад Абдуллаев /Азер/
Хүрэл: Нейжел Пол /Тринидад ба Тобаго Тус улсын сонирхогчийн боксын анхны медальтан боллоо/


Үүний сацуу энэхүү тэмцээний төгсгөлд шилдэгүүдийг тодруулахад:

Шилдэг шүүгчийн шагналыг Славак улсын Симон Радослав,
Шилдэг багаар Кубын шигшээ баг,
Олимпын наадмын хамгийн шилдэг боксчинд олгодог Вал Баркерын Цомыг Кубын Энди Круз Гомес тус тус гардан авлаа. 

Ийнхүү Серби улсын Белград хотод Дэлхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өндөрлөж, дараагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын 22 дахь тэмцээн Узбекстаны Ташкент хотод 2023 онд зохиогдох болсон, түүнчлэн Дэлхийн эмэгтэй боксчидын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 04-өөс 19-ний өдрийн хооронд Туркийн Стамбул хотод 48кг, 50кг, 52кг, 54кг, 57кг, 60кг, 63кг, 66кг,70кг,75кг,81кг,+81кг гэсэн 12 жингээр явагдаж, алтан медаль 100 мянган, дэд байр 50 мянган, гуравдугаар байр 25 мянган ам.долларын шагнал хүртэх ажээ.    

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.