Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 6-19-нд Туркийн Истанбул хотноо болох байсныг хойшлуулах шийдвэр гаргалаа.
AIBA тэмцээнийг зохион байгуулах арга хэмжээг чанд баримтлахын тулд шаргуу ажиллаж байгаа ч маш олон үндэсний холбоод улс орнууддаа хүнд нөхцөл байдал, хязгаарлалттай тулгарч байна гэсэн санал хүсэлтийг хүлээн авсан байна.
Туркийн боксын үндэсний холбоо, AIBA -гийн Удирдах зөвлөлтэй зөвшилцөж эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг 2022 оны 3 дугаар сард явуулахаар болжээ.
“Зарим орны багууд энэ тэмцээнд бэлдээд эхэлчихсэн байсан учраас тэд сэтгэл дундуур байх болно гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ AIBA-гаас тамирчид, албаны хүмүүс болон бусад сонирхогч талуудын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байна" гэж AIBA-гийн ерөнхийлөгч Умар Кремлев хэлсэн байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.