Мэдээ

МУГТ, Н.БАЯРСАЙХАН 1992 он БАРСЕЛОНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ АВСАН ТОГЛОЛТ

МУГТ, Н.БАЯРСАЙХАН 1992 он БАРСЕЛОНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ АВСАН ТОГЛОЛТ
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН

МУГТ, Н.Баярсайхан 1992 оны Барселоны Олимпод боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.

1987 онд Кувейт, 1989 онд БНХАУ-д зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 2 удаа үлдсэн. (1989 Москва, 1991 Сидней)

Монгол улсын 2 удаагийн аварга

Улаанбаатар хотноо зохиогддог олон улсын Интернациональ тэмцээний 5 удаагийн аварга

1989, 1990 онд Чехийн Мустина Лабе олон улсын тэмцээний мөнгө, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад зохиогддог олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, ОХУ-ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө, Филиппин улсад зохиогдсон Олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн. (1989, 1991, 1992)

1992 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Азийн боксын холбооны шүүгчийн зэрэгтэй.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.