Мэдээ

AIBA /ОЛОН УЛСЫН БОКСЫН ХОЛБОО/-н ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА

AIBA /ОЛОН УЛСЫН БОКСЫН ХОЛБОО/-н ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
Фото мэдээ


 

Монголынбоксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар AIBA буюу Олон улсын боксынхолбооны ерөнхийлөгч Умар Кремлёв манай улсад хоёр өдрийн хугацаатай айлчилжбайна.

Тэрээр өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид,хүүхдүүдтэй Ган зам спортын төв дээр бэлтгэл хийж, Буян-Ухаа спорт ордон болонSteppe areana мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм.


Мөнүдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, биеийн тамир спортхорооны удирдлагуудтай уулзана.

“Эрдэнэтүйлдвэр” ТӨҮГ-ын орлогч, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчЦ.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүттэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 25-наас11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болсон боксыннасанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаадхарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл ньэнэхүү айлчлал болж байгаа юм. 

ОлонУлсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв нь 2020 оны 12 дугаар сарын12-нд болсон хурлаар олонхын санал авч, АЙБА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэрээр тамирчдын амжилтынүнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж, энэ жилийн Дэлхийн аваргашалгаруулах тэмцээнийг өндөр шагналын сантай зохион байгуулсан байна. Жин тусбүрд түрүүлсэн тамирчдад 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 50мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад 25 мянган ам.долларын шагнал олгосон юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.