Мэдээ

ОУХМ, Б.ЧИНЗОРИГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

ОУХМ, Б.ЧИНЗОРИГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА
Фото мэдээ

Монголулсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 11 сарын 11-ний билэгт сайн энэ өдөрспортын салбар тэр дундаа Боксын спортоор хичээллэн олон улс, Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залууүеийн төлөөлөл болсон Боксын үндэсний шигшээ баг, БХЯ-ны “АЛДАР” спортхороо, “КАПИТРОН БАНК”-ний тамирчин ОУХМ Б.Чинзоригийгтөрийн дээд одон шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа.

Түүхийнхуудсыг эргэн сөхвөл:

ОУХМ, Б.Чинзориг нь Анхбоксын спортоор 2005 оноос хичээллэж эхэлсэн.

 2007 оноос Залуучуудын шигшээ багт, 2010 оноосНасанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт орж ажилласан. Энэ хугацаандгаргасан амжилтуудаас дурдвал:

2006,2007 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмээний алтан медаль, 2007,2008, 2009 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,2012, 2012-2020 оны Монгол улсын Насанд хүрэгчдийн улсын аваргашалгаруулан тэмцээний алтан медаль хүртсэн.

2005он ОХУ-ийн Сочи хотод зохиогдсон Өсвөрийн боксчдын олон улсынтэмцээний алтан медаль, 2013 онд БНХАУ-д зохиогдсон “Чайна опен” олонулсын тэмцээнээс алтан медаль, 2013 онд Тайвань улсын Тайбэй хотодболсон олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

2014он Казахстан улсын “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээнийхүрэл медаль, 2014 онд Казахстан улсад зохион байгуулагдсан Армийндэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2015 онд Бүгд НайрамдахУнгар Улсын Дэбрэцэн хотод болсон олон улсын тэмцээний алтан медаль,2015 он Индонез улсад болсон “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээнийалтан медаль хүртсэн.

 ОлонУлсын А зэрэглэлийн боксын тэмцээний алт, мөнгөн медаль, 2015-2016 оныХБНГУ-ын Халле хотод зохиогддог “Химийн цом” олон улсынтэмцээний алт, мөнгөн медаль, 2016 онд Ази номхон далайнорнуудын Олимпийн эрх олгох тэмцээний мөнгөн медаль, 2017оны азитивийн  аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль хүртсэн. 2016 оныБразил улсын ”Рио Де Жанеро” хотод болсон Рио 2017 Олимпийн ихнаадамд оролцсон.

2017оны Герман улсын Гамбург хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулахтэмцээнд 7-р байр, Азийн Аварга шалгаруулах тэмцээн мөнгө,Улаанбаатар цом ОУТ мөнгө, 2018 ондОХУ, Хабаровск ОУТ алт, Чингис хаан кап ОУТ алт, Таиландын нээлттэйтэмцээн алт, Азийн наадам мөнгө медаль тус тус хүртсэн.

Иорданулсын Амман хотноо “ТОКИО-2020” олимпийн эрх олгох тэмцээнээсХүрэл медаль хүртсэнээр “ТОКИО-2020” зуны XXXII дугаар олимпийн наадамд оролцох эрх аван оролцсон.

Тэрээр  мэргэжлийнөндөр ур чадвартай, хариуцсан ажилдаа идэвхи зүтгэлтэй, хөдөлмөрч,олонд нэр хүндтэй эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан шилдэг тамирчин юм.

ОУХМ,Б.Чинзориг таны амьдрал, ажил хөдөлмөрт тань сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.