ОЛОН УЛСЫН БОКСЫН ХОЛБОО (AIBA)-НЫЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА.
AIBA буюу Олон улсын боксын холбооныЕрөнхийлөгч Умар Кремлев бусад төлөөлөгчдийн хамтаар Ази тивийн улс орнуудаархийх ажлын айлчлалаа Монгол улсаас эхлүүлээ. Айлчлал хэдий богино хугацаандболсон ч маш их зүйлийг амжууллаа. Эрч хүчээр дүүрэн энэ хүн шөнийг 01:30 цагтөөрийн хувийн онгоцоор Хөшигтийн хөндийд газардан шууд Шангрила зочид буудалдбуусаныхаа дараа Монголын боксын холбоон (МБХ)-ны удирдалгуудтай Централтаверийн Asiana рестороанд уулзалт хийж ажлын төлөвлөгөөгөө ярилцан шөнийн 04цаг буудалдаа амрахаар орсон. Өглөө 08 цагт сэвхийтэл боссон Ерөнхийлөгч мааньГан спорт центр дээр Боксын үндэсний шигшээ багийн хамт олонтой өглөөнийбэлтгэл хийж манай тамирчидад амжилт хүсч, Green Hill брендийн боксын 200ширхэг бээлийг бэлэглэчихээд тэндээсээ шууд Буян Ухаа ордонтой танилцах ажилдаа гарлаа.
Учир нь Монгол улсад Дэлхийн хэмжээний томтэмцээн зохион байгуулах заалыг өөрийн нүдээр харах гэсэн хэрэг л дээ. Затэгээд тэндээсээ Шангрила зочид буудалд Монголын Боксын Холбооны удирлагуудтайхамт өдрийн зоог барьчихаад 14:00 цагт Төрийн ордонд нэвтрэх PCR шинжилгээөгсөнөөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-д бараалхах зам шулуудаж 15:00гэхэд уулзалт эхэлсэн. Тус уулзалтан Олон улсын боксын холбоо (Aiba)-ноосдөрвөн хүн, Монгол талаас Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, Монголын БоксынХолбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар, МУХБ, МУГТ П.Сэрдамба, МУГТ, Д.Отгондалай,МБХ-ны Москва дахь төлөөлөгч Д.Амарбаясгалан, Орчуулагч Б.Бүрэн нар оролцсонбайна. Уулзалтаас 16:00 цагт гарсан төлөөлөгчид Тэрэлж зочид буудал руу давхинтэндээ 19:00-21:00 цагийн хооронд МБХ-ны удирдлагуудтай оройн зоог барихынзэрэгцээ Монголын үндэсний урлагтай давхар танилцаж нэг оройг сайханөнгөрөөсөний дараа шууд Хөшигтийн хөндий рүү давхин дараагийн айлчлал хийхНепал улс руу 3000 майл туулахаар ниссэн юм.
Монгол улс болон Монголын боксыг Дэлхийдтаниулсан энэ айлчлалыг, шууд удирдан маш өндөр хэмжээнд зохион байгуулсанХууль Зүй, Дотоод Хэргийн сайд, Монголын Боксын Холбооны ЕрөнхийлөгчХ.Нямбаатар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Орлогч захирал, Монголын Боксын ХолбооныДэд ерөнхийлөгч Ц.Батэнх, Н&Н Эрмикон ХХК-ны захирал, Монголын БоксынХолбооны Дэд ерөнхийлөгч М.Баянмөнх болон ажлын албаныхандаа маш их баярлалаа.
Богино хугацаанд зохион байгуулагдсанэнэхүү арга хэмжээнд нийт 20 гаруй байгуулагын 300 орчим хүн хамрагдан нэртөртэй зохион байгууллаа.
Монголулсын Ерөнхийлөгчийн тамгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийнцагдаагийн газар, Чингис Хаан олон улсын онгоцны буудлын гаалийн газар, ЧингисХаан олон улсын агаарын замын боомт дахь 0218 анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нУлаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Shangri la hotel, Улаанбаатар чуулга,Sound of Mongolia LLC, Terelj Hotel болон дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлажталархсанаа илэрхийлье.
Монголчуудэвтэй байхдаа хүчтэй.
/Нийтлэгч:Ц.Батнасан/ 2021.11.13
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.