МОНГОЛД УЛСАД БОКСЫН ҮҮСЭЛ,ХӨГЖИЛИЙГ АВЧИРСАН ТҮҮХЭН ЦАГ ОН ЖИЛҮҮДИЙН ДУРСАМЖ
20 дугаар зууны 1948 оны долдугаарсарын 11-нд Яармагийн дэнж дээр Ардынхувьсгалын 27 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэсэн монголчууд гадаа ринг засчанхны боксын тэмцээн зохион байгуулж ихсодон, сонин үйл явдал болсон гэдэг. Энэ бол өнөөдөр дэлхийд нэрээмандуулсан Монголын боксын холбооны түүхэн замналын эхлэл байсанюм. Монголд боксынспортыг анх хөгжүүлсэн монгол боксчин нь Намсрайн Лувсандорж багш бөгөөд 1963 оны Бүхард түмний II спартакиадын дараа1964 оноос тодорхой бус шалтгаанаар боксын спортыг хориглож, дугуйлангуудыгхааж тухайн үеийн үзэл суртлын золиос болсон түүхтэй.
Ийнхүү гурван жил орчим манай хүүхэд залуусынсонирхлыг татсан энэ спортын хөгжил түр зуур зогссон.
Харин 1966 онд Москвагийн БТДС-ийг боксындасгалжуулагчаар онц дүнтэй төгссөн Бумуудэнгээгийн Олзот багш дахин сэргээнхөгжүүлсэн. Тухайн үеийн манай нэрт боксчин Б.Олзот дэлхийд ноёлж байсанзөвлөлтийн боксын сургуультай биечлэн танилцаж нэрт сурган хүмүүжүүлэгч,дасгалжуулагч нарынх нь удирдлагаар хичээллэсээр “Бокс” хэмээх тулааны урлагийнбүх нарийн ширийнийг дэндүү сайн эзэмшин сургуулиа Онц дүнтэй төгсгөж ирснээрийнхүү боксын спорт Монголд дахин сэргэн хөгжих боломж бүрджээ. Б.Олзот эхорондоо ирээд юуны өмнө, бүрмөсөн хаагдаад байсан боксыг дахин сэргээхээршургуу хөөцөлдсөний дүнд тухайн үеийн МАХН-ын Төв Хороогоор боксыг дахин сэргээнхөгжүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан юм.
Чухам энд түүний зорьсондоо хүрэхийн төлөөшантрашгүй зүтгэх дайчин чанарын зэрэгцээ уран илтгэгчийн гайхам авьяас билэг,бодсон санаснаа хүнд итгүүлэн үнэмшүүлэх чадвар үлэмж хэрэг болсон гэдэг.Ингээд 1967 оноос боксын спортыг сэргээн хөгжүүлэх үйл хэрэгтээ хүчин зүтгэхбололцоо олдож, Монголын бокст жинхэнэ шинэчлэлийн алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэнбайна. Бокс гэдэг нь муйхар хүчинд тулгуурласан замбраагүй зодоон биш, оюунсэтгэлгээ, бие бялдрын өв тэгш чанарыг нягт хослуулсан ухамсарт үйлдэл гэдгийгойлгуулан таниулж бэлтгэл сургуулилтаа зохион байгуулдаг байв.
Үүний зэрэгцээ боксчин хүн даруу төлөв,боловсрол мэдлэгтэй, хувийн өндөр соёлтой, хатуу сахилга баттай байхын чухлыгшавь нартаа үргэлж сургасаар иржээ. Б.Олзот багш бэлтгэл сургуульдаа шинжлэхухааны ололт дэвшил, эмнэлэг биеийн тамирын хяналт ямар чухал болохыг бүрэнойлгосон, тухайн цаг үеэсээ төдийгүй өнөө үеийнхнээс ч хол түрүүлсэндасгалжуулагч байлаа.
Иймээс ч түүний зорилт хэдхэн жилд биелэлээ олж,1968 онд боксчид гадаадын ОУТ-ээс анхны медалийг авчирсан нь ЗХУ-ын АрмяныЕреван хотноо болсон социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын“Динамо” нийгэмлэгүүдийн тэргүүн шалгаруулах тэмцээнээс тамирчин П.Ядамжавхүрэл медаль хүртсэн явдал байлаа. 1971 онд Ираны Тегеран хотноо болсон Азитивийн АШТ-д Монголын боксчид анх удаа оролцож тамирчин Хайдавын Алтанхуягтивийн аварга болж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллааэгшиглүүлснээр Монголын бокс Ази тивийн хэмжээнд өөрийн гэсэн байр суурьтайболсон түүхтэй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.