Мэдээ

МУАБ, МУГД Д.БАНДИ БАГШИЙН ХӨШӨӨГ БОСГОЛОО

МУАБ, МУГД Д.БАНДИ БАГШИЙН ХӨШӨӨГ БОСГОЛОО
Фото мэдээ

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, боксын спортын олон улсын хэмжээний мастер, академич, профессор Д.Банди багшийн хөшөөг Булган аймгийн Биеийн Тамир Спортын ордоны өмнө босголоо.

 Хөшөөний нээлтэд Булган, Орхон аймгийн удирдлагууд Үндэсний Олимпийн Хороо болон үе үеийн боксын спортын тамирчид зүтгэлтнүүд, МУАБ, МУГД, Д.Банди агсны гэр бүлийнхний төлөөлөл оролцлсон юм.

МУАБ, МУГД, Д.Банди багш боксын спортын дасгалжуулагчаар 41 жил ажиллах хугацаандаа Монголын боксын шигшээ багийг удирдаж, “Бээжин-2008” олимпийн наадмаас Алт, Мөнгөн медальтан төрүүлж, Монголын боксын багт түүхэнд байгаагүй өндөр амжилтыг авчирсан юм.

МУАБ, МУГД, Д.Банди багш Монголын бахархал болсон Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчид, Олон Улсын Хэмжээний болон Спортын Мастер зэрэг 1200 гаруй цол зэрэгтэй тамирчдыг бэлтгэн төрүүлсэн гавьяатан билээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.