Эрчим Хаан Хүнс ФС Эрчим Хаан Хүнс ФС

ХӨЛБӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН КЛУБ

Танилцуулга

ЭРЧИМ КЛУБЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

1993 оны 11 сард инженер Б.Эрдэнэбат, М.Амарбаясгалан нарын хүсэлт санаачлагаар багш Л.Доржсүрэнг биеийн тамир, урлаг соёлын зааварлагч, арга зүйчээр авч ажиллууулан улмаар 1994 оны 4 дүгэýр сарын 16нд ТЭЦ-4 “ЭРЧИМ” хөл бөмбөгийн баг байгуулж УАШТ-д оролцсоноор Улсын аварга баг болж үүнээс үндэслэн “ЭРЧИМ” спорт тоглоомын клуб байгуулах албан бичиг, клубын дүрэм, журмыг бичиж БТСУХ, МҮОХ-д хүсэлт гаргасны дагуу 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот Хамтарсан тогтоолоор Спорт тоглоомын бие даасан “ЭРЧИМ КЛУБ” байгуулагдаж 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

Үүнд:

- Клубын Эзэн Ц.Баярбаатар /станцын дарга/

- Эрчим клубын эрхлэгч, Биеийн тамирын зааварлагч Л.Доржсүрэн /хөлмбөмбөг/

- Ахлах дасгалжуулагч Г.Баярсайхан /1994/ волейбол

- Дасгалжуулагч Т.Оюундэлгэр /1994-1996/, Л.Төгсбаяр /1994-1995/ волейбол

- Заалны зохион байгуулагч Б.Ариунаа /1994-1997/ волейбол

- Ц.Наранцацрал теннис /1995-1997/

Мөн ЭХУГ-ын даргын тушаалаар 10 тамирчин цалинтайгаар ажиллуулах шийдвэр гаргаж байсан. Эрчим спорт клуб нь хөлбөмбөг, волейбол, теннис, сагсан бөмбөгийн төрлөөр байгууллага төлөөлж Дүүрэг, хот, Улс, Лиг, Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ.

Клубын анхны спорт заал одоогийн станцын автомашины граж, эмнэлэг байгаа байранд байсан ба 1996 оноос Станцын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний системийн дарга Чимэд нарын харилцан тохиролцсоны үндсэн дээр спорт заалыг “ДЦС-4” ТӨХК-ийн мэдэлд авснаар “ЭРЧИМ” клуб иж бүрэн спортын байгууламжтай болсон. Ингэснээр манай “ЭРЧИМ” клубын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх боломжоор хангагдаж спортод гаргах амжилт нь улам бүр дээшилсэн.

Үүгээр зогсохгүй станцын ажилчдын дунд зохиогддог спортын бүх уралдаан тэмцээнүүд уг зааланд явагдах болсон ба ажилчдын спортод хандах хандлага эрс сайжирч, тэмцээн уралдаанд идэвхи санаачлагатай оролцон баг тамирчдаа хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болсон.

СПОРТ ТОГЛООМЫН “ЭРЧИМ” КЛУБЫН ХӨЛБӨМБӨГИЙН АНХНЫ БАГ

  • Алт – 1996, 1998, 2000, 2002, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018
  • Мөнгө – 1997, 1999, 2009, 2014, 2019
  • Хүрэл - 2003
  • May be an image of outdoors

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Огноо Спорт Ангилал Чансаа
Hisense Дээд Лиг 2021 2021-12-27 Хөлбөмбөг Эрэгтэй Эрчим Хаан Хүнс ФС
Final 5

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: