Мэдээ

Мэндчилгээ

Мэндчилгээ
Сайтын хуудас
Монгол Улсын бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын Улсын хорооны “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.



























Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэн бүрд ил тод нээлттэй, түргэн шуурхай хүргэхэд салбарын хэмжээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж, үндэсний хэмжээнд биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэн ажиллаж байна.


Биеийн тамир, спортын Улсын хорооны цахим хуудсанд зочилсноор биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, олон талт мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Цаашид хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллэхийг уриалж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл