Мэдээ

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН ОУХМ С.ЖАМБАЛЖАМЦ, ДУГУЙН ХОЛБОО ЯАРАЛТАЙ МЭРГЭЖЛИЙН БАГАА БАЙГУУЛАХ БОЛСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА

2021 оны 26-ний өдөр Бельгийн вант  улсадзохиогдсон Мэргэжлийн 94 дэх Дэлхийн АШТ-нд ОУХМ С.Жамбалжамц ганцаараа оролцон110 км тасралтанд явахдаа 2 цаг гаруй Монгол хэмээх нэрийг, Монголын дугуйнспортыг Дэлхийд таниулж сурталчилан 239км замыг туулж 94-р байранд эрэмблэгдэжсайхан амжилт үзүүллээ.

Энэ удаагийн Дэлхийн АШТ 268,3км-т уралдаж 45.147 км/цагийндундаж хурд гарсан нь ямар ширүүн өрсөлдөөнтэй болсныг мөн тэмцээний дараахаваргуудын ярилцлага нотлож байна.

Монголын дугуйчид Мэргэжлийн Дэлхийн АШТ-нд 2 дахь удаагааоролцож байгаа ба энэ удаагийн уралдаанд Жамбаа маань сенсаци тарин идэвхитэйдугуйчдын хандалтаар 4-рт жагсчээ.

Мэргэжлийн Дэлхийн АШТ-нд оролцохын тулд Олимпод орохтойадил манай Холбоо Дэлхийн шилдэг 50 улсад багтаж ордог тул бидэнд олимпийн 1эрх байгаа бөгөөд одоо Мэргэжлийн буюу Континенталь багаа байгууланбаталгаажуулж 2-3 эрх авахын төлөө ажиллах шаардлагатай болжээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.