Мэдээ

МОНГОЛЫН ДУГУЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ШИГШЭЭ БАГ “TOUR OF THAILAND-2021” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.

Олон Улсын ДугуйнХолбооны хуваарьт 2006 оноос албан ёсоор орж 16 дахь жилдээ 12 сарын01-06 ны хооронд зохиогдож буй“Tour of Thailand” тэмцээн нь Тайландын Хатан гүнжийн нэрэмжит Азийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг ба 2017 оноос“UCI 2.1” ангилалд өгсөж Мэргэжлийн багууд оролцох болсон билээ.

Холбооны дэргэдэх Шигшээ багийн бүрэлдхүүнд манай шилдэг 6тамирчин оролцож байна.

Үүнд:

1. ОУХМ Э.Болор-Эрдэнэ /2021 оны Улсын аварга, “Tour deMongolie” тэмцээний аварга/

2. ОУХМ Б.Марал-Эрдэнэ /2016 оны Азийн аварга, 2021 Цагийн уралдааныУлсын аварга/

3. ОУХМ Э.Билгүүнжаргал /2021 оны Уулын дугуйн чансаагтэргүүлэгч, Роүд чансааны шилдэг 4-р байр/

4. ОУХМ Б.Идэрболд /2021 оны Чансааны шилдэг 6-р байр/

5. с/м Д.Эрхэс /2021 оны U-23 ангиллын шилдэг 3-р байр/

6. с/м Б.Амартүвшин /2021 оны U-23 ангиллын Шилдэг тамирчин/

Багийг Холбооны УЗ-ийн гишүүн, ОУХМ Ж.Даваасамбуу ахланхариуцаж, дасгалжуулагчаар ОУХМ А.Алтансүх ажиллаж байна.

Амжилт хүсэе! ТАМИРЧИДАА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.