Малайзын мэргэжлийн “Terengganu Cycling Team” багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц нь Спортын төв сургуулиас төрөн гарсан, “Алдар” Спорт хороонд бүртгэлтэй, 2021 Азийн чансааны 2-р байр, Холбооны 2021 чансааг Тэргүүлэгч дугуйчин билээ.
Тайландын ОУ-ын олон өдрийн уралдаан нь ОУДХ-ны 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн багууд ордгоороо онцлог ба Монголын дугуйчид ийм ангиллын тэмцээний этапуудад түрүүлж байснаас нийлбэр дүнгээр Аваргалж байгаагүй юм.
МДХолбоо 2022 онд анхныхаа мэргэжлийн багийг байгуулснаар ОУДХ-ны 2.1 ангиллын бүхий л тэмцээнүүдэд орох эрхтэй болж Олимпод оролцох эрхийн оноонуудыг цуглуулах боломжтой болж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.