Мэдээ

ОУХМ С.ЖАМБАЛЖАМЦ “TOUR OF THAILAND 2021” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЖ МОНГОЛЫН ДУГУЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ.

Малайзын мэргэжлийн “Terengganu Cycling Team” багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц нь Спортын төв сургуулиас төрөн гарсан, “Алдар” Спорт хороонд бүртгэлтэй, 2021 Азийн чансааны 2-р байр, Холбооны 2021 чансааг Тэргүүлэгч дугуйчин билээ.
Тайландын ОУ-ын олон өдрийн уралдаан нь ОУДХ-ны 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн багууд ордгоороо онцлог ба Монголын дугуйчид ийм ангиллын тэмцээний этапуудад түрүүлж байснаас нийлбэр дүнгээр Аваргалж байгаагүй юм.
МДХолбоо 2022 онд анхныхаа мэргэжлийн багийг байгуулснаар ОУДХ-ны 2.1 ангиллын бүхий л тэмцээнүүдэд орох эрхтэй болж Олимпод оролцох эрхийн оноонуудыг цуглуулах боломжтой болж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.