Мэдээ

2022 ОНЫ 9 САРЫН 11-18-НД “ЭРХҮҮ-УБ” АНХНЫ ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОГДХООР БОЛЛОО.

2022 ОНЫ 9 САРЫН 11-18-НД “ЭРХҮҮ-УБ” АНХНЫ ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОГДХООР БОЛЛОО.
Мэдээ

“Эрхүү-Улаанбаатар” Олон улсын олон өдрийн уралдаан 1974-1990 онуудад нийт 17 удаа зохиогдож Монголын дугуйн спортын хөгжил, туршлага, амжилтанд асар их хувь нэмэр үүрэг гүйцэтгэсэн билээ.
2023 оноос уг уралдааныг сэргээн зохион байгуулхаар ОХУ-ын талдаа холбогдож эхэлсэн ба эхний ээлжинд энэ онд уг тэмцээнд оролцож байсан Ахмад дугуйчдын дунд дугуйн аялал зохион байгуулхаар шийдлээ.
Энэхүү ОУ-ын олон өдрийн тэмцээнийг анх Гавъяат дасгалжуулагч Ц.Даржаа багш санаачлан, зохион байгуулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Эрхүү мужын болон Монголын дугуйчдын анхны уулзалт тэмцээн 1969 онд УБ хотноо зохиогдож Монгол улсын тамирчин ОУХМ Я.Баатар түрүүлж байв. Багийн тэмцээнд Эрхүү мужийн баг түрүүлж багийн бүрэлдхүүнд А.Ощерин, А.Татарников, А.Колпаков, Л.Яковенко нар оролцжээ.
1970 онд 2 дахь уулзалт тэмцээн Эрхүү хотноо зохиогдож Эрхүүгийн тамирчид түрүүнүүдийг авчээ.
Эрхүү-УБ-ын ОУ-ын олон өдрийн анхны тэмцээн 1974 онд “Найрамдлын замаар” уриатайгаар зохиогдож гараа нь Эрхүү хотоос гарч Эрхүү мужын шигшээ багийн тамирчин Л.Яковенко түрүүлж байжээ. Монголын тамирчдаас ОУХМ Ш.Ёндондаш 3-р байрт орсон байна.
1979 оноос эхлэн мөн Буриадын автономит улсын шигшээ багийн баг тамирчид нэмэгдэн орж эхлэв.
Анхны тэмцээнд МУ-ын шигшээ багийн 1 ба 2-р баг, Эрхүү мужын шигшээ багууд оролцож байжээ.
Энэ ОУ-ын олон өдрийн тэмцээний хамгийн олон удаагийн ялагчаар Монголын тамирчин ОУХМ Б.Хаянхярваа 3 удаа түрүүлсэн дээд амжилтыг тогтоож түүхэнд нэрээ бичүүлээд байгаа билээ.
“Эрхүү-УБ-Эрхүү” тэмцээнд оролцож байсан үе үеийн дугуйчид Дугуйн холбоотой холбогдохыг хүсэе!
АМЖИЛТ! АХМАД МАСТЕРУУДАА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.