News

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Мэдээ

Засгийнгазрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны даргаЦ.Шаравжамц, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Санхүү, хөрөнгөоруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн нарын албаныхан Баянгол дүүргийн XV хороо40-р сургуулийн баруун талд шинээр баригдаж буй “Спорт цогцолбор”-ын барилгаугсралтын явцтай танилцлаа.

Энэхүүтөсөл уг нь 2014 онд эхэлсэн боловч 2016 онд хөрөнгө оруулалтыг нь зогсоожцарцаасан. Улмаар өнгөрсөн 2020 онд “царцаасан барилгын жагсаалт”-аас гарчбарилгын ажлыг үргэлжлүүлжээ.



Спортцогцолбор үндсэн 3 хэсэгтэй. Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн биеийн тамир,спортын хорооны буюу оффисын зориулалттай. Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөнзам бүхий усан бассейн. Мөн сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3хэмжээтэй жижиг бассейн, 200 үзэгчийн суудлаас бүрдэнэ. Харин  гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан,бэлтгэл сургуулилт явагдах боломжтой, стандарт бүхий 2 спорт заалтай, 200үзэгчийн суудалтай. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартааүйлчлүүлэгчдийн  автомашиныг байрлуулахзогсоолтойгоор хийгджээ.


Ашиглалтадхүлээлгэн өгөх хугацааг 2021.05.01-нд товлосон байсан боловч дэлхий нийтийгхамарсан цар тахлын улмаас ажлын бага зэрэг явц удааширчээ. Хил гаальхаагдсантай холбоотойгоор усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хилдээр гацаад байгаа юм байна.

Төслийнгүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байна.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.