Монголын оюутны спортын VII наадмын шатрын шигшээ тэмцээн гурван өдрийн турш "Зууны шатар" клубт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна. Тус наадам гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 8-ны хооронд 15 заал, танхимд болох юм. Тус наадмын шатрын тэмцээнд 19 их дээд сургуулийн эрэгтэй 48, эмэгтэй 29,нийт 77 тамирчид авьяас, ур чадвараараа өрсөлдлөө.
Тэмцээний дүн:
Эрэгтэй шатарчдаас:
1-р байрт Г.Сүхбат-МУИС,
2-р байрт М.Чингүүн Мон-Алтиус ДС,
3-р байрт Х. Өлзийхишиг Мон-
Алтиус ДС,
Эмэгтэй шатарчдаас:
1-р байрт Н.Энхболор Мон-Алтиус ДС,
2-р байрт Б.Удвал МУИС,
3-р байрт М.Марал АШУҮИС,
Байгууллагын дүнгээр: Н.Батбаяр дасгалжуулагчтай Мон-Алтиус ДС, Дашпүрэв дасгалжуулагчтай МУИС, Амьбөх дасгалжуулагчтай СЭЗИС шалгарлаа.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.