News

ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМЫГ МОНГОЛЫН 13 ТЕЛЕВИЗ ШУУД ДАМЖУУЛНА

ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМЫГ МОНГОЛЫН 13 ТЕЛЕВИЗ ШУУД ДАМЖУУЛНА
Мэдээ


Токио-2020 зуны XXXII олимпын наадам эхлэхэд 89 хоног үлджээ. Монголын баг тамирчид эрхийн оноо цуглуулах болон эрх олгох тэмцээнүүддээ оролцсоор байна. Хамгийн сүүлд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тамирчид Ази тивийн олимпын эрхийн тэмцээнээс нийт 5-н болзол хангаснаар Монголын баг тамирчид одоогоор Токио-2020 зуны XXXII олимпын наадамд оролцох 21 эрх аваад байна.

Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон олимпыннаадмыг Монголын телевизүүд хамтран эх орондоо шууддамжуулан үзүүлнэ. Тодруулбал “Токио- 2020” зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авчээ. Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөцөөр ажиллах юм байна.  Энэ хүрээнд телевизүүд олимпын наадам угтсан нэвтрүүлгүүд, мэдээ мэдээлэл, спорт танин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфирболон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээхээр болжээ.

Мөн олимпын наадмын үеэрТокио хотноо 4 сурвалжлах баг ажиллаж Монголын тамирчдын мэдээлэл, олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлуудыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангаж байна. Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортыг үзэх боломж нээгдэх юм.

“Unitedby Emotion”

C1,EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.