News

МОНГОЛЫН ЖҮДОЧИД АЗИ ТИВДЭЭ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцож байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Монгол Улсын баг тэмцээнд оролцож буй 19 орноос эхний өдрийн байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.