News

ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭНД 12 БАГИЙН 196 ТАМИРЧИН ОРОЛЦЛОО


Монголын Оюутны спортын VII  наадам хөшгөө хаах мөч ойртсоор байна. Анх “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадам болохтой зэрэгцэн гүйлтийн цанын төрлөөр гараагаа эхэлсэн тус наадам зуны спортын 14 төрөлд шигшээ тэмцээнээ зохион байгуулж буй.

Нийт 14 төрлөөс 12-т нь медалийн эзэд тодорч, шагналын тавцанд зогсоод байна. Харин энэ өдрүүдэд волейболын тэмцээн эмэгтэй тоглолтууд “Аврагч” спортын хорооны зааланд, эрэгтэй тамирчид МУИС-ийн зааланд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

Явган аяллын тэмцээнд 12 багийн эрэгтэй, эмэгтэй 96 тамирчин оролцлоо. Тэд Сүхбаатарын талбайгаас Гачууртын Хар усан тохой чиглэлд энэхүү маршрутаар аялсан. Уг тэмцээн энэ сарын 24-26-ний өдрүүдэд болж өндөрлөлөө

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.