News

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн багш, дасгалжуулагч нартай уулзах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг Чөлөөт бөх, Сагсан бөмбөг, Волейбол, Жүдо бөх, Шатар, Ширээний теннис, Тэшүүр, Хоккей, Бокс, Спортын гимнастик, Усан спорт, Хөл бөмбөг, Хөнгөн атлетик, Үндэсний бөх, Таеквондо, Хүндийн өргөлт, Холимог тулаан, Жюү-жицү зэрэг спортын 18 төрлөөр хичээллэж байгаа бөгөөд өнөөдөр багш, дасгалжуулагч нарын хамтран ажиллах гэрээ, ажлын үнэмлэхийг гардуулав.
Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцож, Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийг бэлтгэл сургуулилтын чанар, үр дүнд анхаарч, баг тамирчдын амжилтыг ахиулах, дүүргээсээ Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд мандуулсан, ахмад үеийн залгамж халаа болсон спортлог, оюунлаг, чадварлаг, шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах гол зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.