News

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЯР"


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг СӨБ-ын хүүхдүүдийн дундах “Дасгал хөдөлгөөний баяр” арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна.
“Дасгал хөдөлгөөний баяр” арга хэмжээний нээлтийг БТСГ-ын дарга А.Амараа нээж, оролцогч хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэн амжилт хүслээ.
Шүүгчээр:
• Ерөнхий шүүгч – аэробик, гимнастикийн спортын мастер, улсын шүүгч н.Дарханбаяр
• “Болор” шугаман бүжгийн клубын үүсгэн байгуулагч, АБТА, СТА У.Болормаа
• “Хурд” спиннинг клубын дасгалжуулагч, багш У.Сийлэгмаа нар ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр “Уран” студийн багш О.Энхсайханы удирдсан нугаралтын “Хунгийн номер” үзүүлбэр, мөн СӨБ-ын багш нарын “Сарны алхам” хамтлагийн шугаман бүжгийн үзүүлбэрүүд хүрэлцэн ирсэн зочид, хүүхэд багачуудын талархлыг хүлээлээ.
Тус баярт 24 цэцэрлэгийн 24 багийн нийт 480 хүүхэд багачууд оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.