News

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СОРИЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүрэг дэх сорилын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төв иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлж байна. Өнөөдрийн байдлаар хоёр, аймаг, хоёр дүүргийн хэмжээнд сорилын төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 1023 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэгтэй болох юм.

Бие бялдрын түвшин тогтоох сорилд аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвөөр үйлчлүүлэгч иргэн та:
Цусны даралт хэмжигч,
Зүрхний цохилт хэмжигч,
Биеийн өндөр хэмжигч,
Биеийн бүтцийг тодорхойлогч,
Гарын булчингийн хүчийг хэмжих,
Их биеийн булингийн хүчийг хэмжих,
Хөлийн булчингийн хүчийг хэмжих,
Биеийн уян хатан байдлыг хэмжих,
Хурдны чанарыг хэмжих,
Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,
Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.