Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын байт харвааны холбоотой хамтран байт харвааны дасгалжуулагч бэлтгэх, давтан сургах сургалт зохион байгуулж, 30 орчим тамирчин, багш, дасгалжуулагч хамрагдлаа. Сургалт зохион байгуулснаар байт харвааны спортоор хичээллэгсдийн тоо өсөхийн зэрэгцээ орон нутагт тус спорт хөгжих таатай боломж үүсэх юм. Дасгалжуулагч Ю.Ганзориг "Байт харвааны спортын үндсэн техник, заах аргачлал" хичээлийг рекурв төрлийн жишээ дээр дэлхийн байт харвааны холбооны сургалтын хөтөлбөрийн дагуу заав.
Мөн энэ
үеэр Монгол Улсын төрөөс Биеийн тамир, спортын талаар баримталж буй бодлогын
талаар спортын клубын хөгжил, хүний
нөөцийг чадавхижуулах, клубын санхүүжилт зэрэг чухал асуудлуудаар ССАЖЗЯ-ны
Спортын бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бямбацэцэг мэдээлэл
өгөв.
"Спорт дахь жендерийн асуудал" сэдэвт хичээлийг "Эмэгтэй удирдагч сан"-ийн тэргүүн М.Болормаа заав. Спорт нь эрэгтэй, эмэгтэй оролцогч талуудтай байдаг бөгөөд энэ сэдвийн хүрээнд дасгалжуулагч-тамирны харилцаа, ёс зүй, хүний эрхийн асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Түүнчлэн биеийн
тамир, спортын салбарт хэрэгжиж буй хууль, холбогдох эрх зүйн баримт бичгүүд,
тамирчдын бэлтгэлжилт, сэтгэл зүй, спортын клубын менежмент, байт харвааны
техник заах арга зүй, хоол зүй, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, допинг,
бэртэл гэмтлийн үед авах арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.