Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын диф спортын хороотой хамтран тус спортын хорооны салбар холбоо, спорт клубын тамирчин, спорт сонирхогч, сонсголгүй иргэдийг хамруулан "Диф спортыг хамтдаа хөгжүүлье" сэдэвт сургалт зохион байгуулахад нийт 30 хүн хамрагдлаа. Сургалтаар Унгар улсад энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан Олон улсын сонсголгүй иргэдийн спорт хороодын 54 дүгээр их хурлын шийдвэр, Олон улсад болон үндэсний хэмжээнд ирэх онд зохиогдох спортын тэмцээн уралдааны хуваарь, танилцуулга, тамирчдын ёс зүй, эрх, үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл хийв.


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.