News

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙНГҮЙЦЭТГЭЛИЙН
ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖБАТЛАХ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ,
ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГҮНЭЛЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийнгүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулах, баталгаажуулах,төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн,мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн,мэргэшлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмыгбаримтална.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсанутгаар ойлгоно:

      1.3.1. “гүйцэтгэлийн төлөвлөгөө”гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болоннэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдууланболовсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;

      1.3.2. “гүйцэтгэлийн зорилт, аргахэмжээ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнгилэрхийлэх, түүний эрхлэх ажил үүрэг, байгууллага, нэгжийн зорилго, зорилтынхүрээнд хийж гүйцэтгэх арга хэмжээг;

      1.3.3. “шалгуур үзүүлэлт” гэжтөрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээбиелэсэн эсэхийг тодорхойлох үзүүлэлтийг;

      1.3.4. “хүрэх түвшин” гэж төрийнжинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаадуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;

      1.3.5. “мэдлэг, чадвар” гэжтухайн төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, урчадвар, дадлага туршлага, хандлагыг.

Хоёр.Төлөвлөгөө боловсруулах, батлуулах

2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх)төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж,тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийндаргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөөболон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээсбүрдэнэ.

2.2. Албан хаагчийн төлөвлөгөө нь албан хаагчийн гүйцэтгэлийнзорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөдтэдгээр нь хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмжих шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин,гүйцэтгэж эхлэх, дуусах хугацаа гэсэн хэсэгтэй байна.

2.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болоннэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийгхянаж,         1 дүгээр сарын 10-ныдотор батална.

2.4. Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагчтөлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.

2.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчтухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга болон өөрийн харьяалах төсвийншууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.

2.6. Төлөвлөгөө батлагдсанаас хойш албан хаагч цаг үеийншаардлагын дагуу нэмэлт чиг үүрэг гүйцэтгэх болсон, эсхүл тухайн албан хаагчийналбан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт,өөрчлөлт оруулж болно. Нэмэлт ажил, үүргийг төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилтхэсэгт хамааруулан хэрэгжүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь төлөвлөгөөний салшгүйхэсэг байна.

2.7. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж,тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно.

2.8. Албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн,халагдсан бол төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болгоно.

Гурав.Төлөвлөгөөний биелэлтийг
          тайлагнах, баталгаажуулах

3.1. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээрбаталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.

3.2. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаарсарын    15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотортайлагнана.

3.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1,3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.

3.4. Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагынтөсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж,үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зуржбаталгаажуулна.

3.5. Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамдзаасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж,баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдолгаргаж болно.

3.6. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга(зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмолтанилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана.

Дөрөв.Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн,
мэргэшлийн түвшинг үнэлэх

4.1. Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийншийдвэрээр байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөцхариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сардбагтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагынүнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээнийбагийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.

4.2. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болохмэдлэг чадвар, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагч,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээнийхуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.3. Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “Абуюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулахшаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгчбаталгаажуулна.

4.4. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагасжилийн баталгаажуулсан тайланг 6-р сарын 17-ны дотор, сүүлийн хагас жилийнбаталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 17-ны дотор байгууллагын үнэлгээнийбагт хүргүүлнэ.

4.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийнтайланг үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргынбаталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлнэ.

4.6. Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянажөгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Байгууллагын үнэлгээний багбаталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөднэгжийн дарга нь үнэлгээний багт үндэслэл, нотолгоогоо танилцуулна.

4.7. Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн гүйцэтгэлийнүнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаарсарын 20-ны дотор баталгаажуулна.

4.8. Төрийн жинхэнэ албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг дүгнэххугацаа дуусахад  3 сараас бага хугацаа үлдсэн үед тухайн албан тушаалдтомилогдсон бол түүний тус хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дараагийн үнэлгээнийхугацаанд нэгтгэн дүгнэж болно.

4.9. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн,мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ: 

      4.9.1. гүйцэтгэлийн зорилт, аргахэмжээний биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан аргахэмжээ болон нэмэлт ажлын үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

      4.9.2. мэдлэг чадварын үнэлгээг,мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15хүртэлх оноогоор;

      4.9.3. хандлага, ёс зүй, урчадварын үнэлгээ, багаар ажиллах чадвар (үйлчилгээ үзүүлэх хандлага)-аар 15хүртэлх оноогоор.

4.10. Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингдараахь байдлаар тодорхойлж үнэлнэ:

      4.10.1. гүйцэтгэлийн зорилт, аргахэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан аргахэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

      4.10.2. мэдлэг чадварын үнэлгээг,мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15хүртэлх оноогоор;

      4.10.3. хандлага, ёс зүй, урчадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлхоноогоор.

4.11. Энэ журмын 4.9.3-т заасан албан хаагчийн хандлага, ёс зүй,ур чадварын үнэлгээний багаар ажиллах чадварыг нэгжийн хамт олноор үнэлүүлэхажлыг нэгжийн дарга зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцааравч нэгтгэн үнэлгээнд тооцно.

4.12. Нэгжийн даргын (зохион байгуулалтын нэгжгүй байгууллагынхувьд төсвийн шууд захирагч)-ийн өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагчтанилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.13. Албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээнийхуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.14. Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн,мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдоххууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дордурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.

      4.14.1. “А буюу Маш сайн” үнэлгээавсан төрийн албан хаагчийн хувьд:

      а. төрийн дээд болон салбарыншагналд тодорхойлох;

      б. мөнгөн болон бусад хэлбэрийншагнал, урамшуулал олгох;

                в. цол, зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (2 удаа дараалан “А буюу машсайн” үнэлэгдвэл);

                г. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан “А буюу маш сайн”үнэлэгдвэл);

                д. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамруулах (3удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл).

      4.14.2. “В буюу Сайн” үнэлгээавсан төрийн албан хаагчийн хувьд:

      а. цол, зэрэг дэвийг ахиулах;

      б. мөнгөн болон бусад хэлбэрийншагнал, урамшуулал олгох.

      4.14.3. “С буюу Хангалттай”үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

      а. цол, зэрэг дэвийг хуультогтоомжид заасны дагуу олгох.

      4.14.4. “D буюу Сайжруулахшаардлагатай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

      а. сургалтад хамруулах;

      б. хугацаатай үүрэг даалгаварөгөх;

      в. сануулах арга хэмжээ авах.

      4.14.5. “F буюу Хангалтгүй” үнэлгээавсан төрийн албан хаагчийн хувьд:

      а. сануулах арга хэмжээ авах;

                б. албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

                в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл);

                 г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй”үнэлэгдвэл).

4.15. Энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд харгалзах саналыгтухайн жилд давхардуулахгүй.

4.16. Үнэлгээний баг нь албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээгүндэслэн энэ журмын 4.14-т заасан арга хэмжээний саналыг төсвийн шуудзахирагчид хүргүүлнэ.

4.17. Албан хаагч өөр албан тушаалд шилжих буюу сэлгэн ажилласанбол өмнө нь ажиллаж байсан байгууллагад хамгийн сүүлд авсан үнэлгээг энэ журмын4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.18. Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр түрчөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч эргэн томилогдвол өмнө ажиллаж байхүедээ сүүлийн авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.19. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т зааснаар төрийн албантушаалд шатлан дэвшүүлэхэд энэ журамд заасан үнэлгээг харгалзана.

4.20. Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаахангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно.

4.21. Үнэлгээний хуудсыг 3 хувь үйлдэж үнэлгээний баг, албанхаагч болон албан хаагчийн хувийн хэрэгт тус тус хадгална.

4.22. Байгууллагын нийт албан хаагчдын үнэлгээний дүнд үндэслэнҮнэлгээний баг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ил тод мэдээлж, гарсан алдаадутагдлыг арилгах, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг дараагийнтайлант хугацааны байгууллагын төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт тусганхэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулан эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

Тав. Бусадзүйл

5.1. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Төрийналбаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

5.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухайхуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


---о0о---

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.