News

СПОРТЫН НААДАМ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДАН ГАРЛАА

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.6 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэгт улсын хэмжээнд зохион байгуулах наадмын мөчлөгийг олон улсын спортын наадмын мөчлөгт нийцүүлэн хэрэгжүүлэхээр заасан бөгөөд 2021 онд “Монголын бүх ард түмний спортын XV наадам”, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг зохион байгуулах хуваарьтай байсан боловч Дэлхий нийтэд болон Монгол Улсад нүүрлээд буй "КОВИД-19” цар тахлын тархалтын одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, онцгойлон анхаарч, спортын наадмын оролцогчдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар хүн амын дунд цар тахлын халдварыг нэмж тараахгүй байх зорилгоор спортын наадмуудыг хойшлуулах тухай Засгийн Газрын 268 дугаар тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр батлав. Уг тогтоолд “Монголын бүх ард түмний спортын XV наадам”-ыг 2022 онд, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар тус тус хойшлуулсугай гэжээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.