МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН ЖУРМЫН 2.9, 3.1-Д ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СПОРТЫН ХОЛБООД НЬ ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ 2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТСИЙН 302 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ ҮҮ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:
- Нэр дэвшүүлэх тухай үндэслэл бүхий холбооны хүсэлт
- Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж
- Спортын холбооны дүрэм
- Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасны дагуу холбооны Удирдах зөвлөлөөс баталсан тамирчны ёс зүйн дүрэм
- Холбогдох хуульд заасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн хувь /сүүлийн 2 жилээр аудит хийгдсэн/
- Спортын холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
- Харьяалах нийслэл дүүргийн татварын албанд бүртгэлтэй байх
- Холбооны дүрмийн дагуу техникийн, ёс зүйн, шүүгчийн, дасгалжуулагчийн зөвлөлтэй байх /Удирдах зөвлөлөөр баталгаажсан байх/
Журмын дэлгэрэнгүйг https://sport.gov.mn/files/098d21baade84c11acfdfbde898ac084/?d=0 хаягаар орж харна уу.
Холбоо барих утасны дугаар: 8808-5456
Ажлын хэсэг
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.