Мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН ЖУРМЫН 2.9, 3.1-Д ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СПОРТЫН ХОЛБООД НЬ ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ 2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТСИЙН 302 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ ҮҮ.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:

- Нэр дэвшүүлэх тухай үндэслэл бүхий холбооны хүсэлт

- Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж

- Спортын холбооны дүрэм

- Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6-д заасны дагуу холбооны Удирдах зөвлөлөөс баталсан тамирчны ёс зүйн дүрэм

- Холбогдох хуульд заасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн хувь /сүүлийн 2 жилээр аудит хийгдсэн/

- Спортын холбооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө

- Улсын бүртгэлийн гэрчилгээ, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх

- Харьяалах нийслэл дүүргийн татварын албанд бүртгэлтэй байх

- Холбооны дүрмийн дагуу техникийн, ёс зүйн, шүүгчийн, дасгалжуулагчийн зөвлөлтэй байх /Удирдах зөвлөлөөр баталгаажсан байх/

Журмын дэлгэрэнгүйг   https://sport.gov.mn/files/098d21baade84c11acfdfbde898ac084/?d=0   хаягаар орж харна уу.

Холбоо барих утасны дугаар: 8808-5456

  

Ажлын хэсэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.