News

АНУ-д спортын салбар хороог байгууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, АНУ-ын Чикаго хот орчимд спортын хичээл болон хүүхдийн хөгжлийн талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монгол авьяас академийн тэргүүн Г.Амарсанаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетик, шагай харваа, үндэсний бөх гэхчлэн зарим спорт клуб, хороодын төлөөлөл оролцон тулгамддаг асуудал цаашид тамирчидаа дэмжиж ажиллах, монголд олдоц ховор спортын тоноглол хэрэгслийг явуулах талаар харилцан санал нэгдлээ. АНУ-д 40 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байгаа. Иймд АНУ-д зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй монголчуудын аварга шалгаруулах спортын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах юм. Хамгийн чухал нь спортын цол, зэргийн болзол хангасан тамирчдад Монгол дахь тэмцээн уралдаантай дүйцүүлэн цол олгох, АНУ-д төрж өссөн хүүхэд залуус тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломж олгох юм байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.