News

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2022 ОНЫ 4 ДҮГЭЭР ЗАХИРАМЖИЙН 1 ДҮГЭЭР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН ЖУРМЫН 3.2-Т ЗААСНЫ ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ДАРААХЬ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ 2022 ОНЫ 3 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГААС ӨМНӨ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТСИЙН 302 ТООТ ӨРӨӨНД ИРҮҮЛНЭ ҮҮ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛД:

- Төрийн албан хаагчын анкет

- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх;

- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх;

- Олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэгтэй байх;

- Хөдөлмөрийн насны иргэн байх;

- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байх;

- Сүүлийн 2 жилд олон улсын болон үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;

/Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчдаас 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна./

Журмын дэлгэрэнгүйг                     sport.gov.mn  хаягаар орж харна уу.

Холбоо барих утасны дугаар: 8808-5456

 

 

Ажлын хэсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.