News

“СПОРТЫН ХОЛБООДЫН ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН ТАЙЛАН

 


ЮНЕСКО-ийн “Спорт дахь допингийн эсрэг сан”-аас санхүүжүүлж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхээр Биеийн тамир, спортын улсын хороо 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой 01 дугаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Төслийн багийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны А/33 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын улсын хороо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн комиссын төлөөллийг оролцуулан  байгуулсан.

Төслийн баг 5 бүсэд (Баруун, зүүн, хангай, төв, нийслэл) сургалт хийхээр төлөвлөсөн.

1.  Төвийн бүсийн сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 13-15 өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулж Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагч, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хамруулсан.

2.   Зүүн бүсийн сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулж Дорнод, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагч, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хамруулсан.

3.   Баруун бүсийн сургалтын 2022 оны 06 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулж Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагч, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хамруулсан.

4.  Хангайн бүсийн сургалтын 2022 оны 06 дугаар сарын 13-14 өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулж Булган, Орхон, Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрын албан хаагч, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хамруулсан.

5.  Нийслэлийн бүсийн сургалтыг 2022 оын 06 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд МУБИС-БТС дээр зохион байгуулахаар Ниислэлийн БТСХ, 9 дүүргийн БТСХ-ууд, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.