News

МБАТСН: Сагсан бөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн баг аваргалав


Монгоын бүх ард түмний спортын наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Спортын төв ордны А зааланд болж, медальтнууд тодорлоо. Есдүгээр сарын 10-нд эхэлсэн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Сүхбаатар аймгийн алтан медаль хүртсэн бол Баянгол дүүргийн баг мөнгө, Баянзүрх дүүргийн баг хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг түрүүлж, Завхан, Дархан-Уул аймгийн баг удааллаа. Тэмцээний медаль хүртсэн баг тамирчдад Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Ерөнхий нягтлан бодогч Д.Ариунсанаа, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар шагнал гардуулав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.