News

Бүгд найрамдах Саха улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Монгол-Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Саха (Якут) улсын төлөөлөгчид Биеийн тамир, спортын улсын хороотой спортын салбарт хамтран ажиллах талаар албан уулзалт хийв. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, ТЗУГ-ын дарга О.Баттулга, СБХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, ГХХТХ-ийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.

Бүгд найрамдах Саха улсын талаас Засгийн газрын нэгдүгээр орлогч Дмитрий Дмитриевич Садовников, Гадаад харилцаа, ард түмнүүдийн хэргийн сайд төлөөлөгчдийн тэргүүн орлогч Гаврил Витальевич Кириллин, Хөдөө аж ахуйн сайд Александр Павлович Атласов, ОХУ-ын ГХЯ-ны Якут хотод суугаа төлөөлөгч Вера Иванова Сидорова, Биеийн тамир, спортын орлогч сайд Гаврил Михайлович Мохначевский, Усть Алданский улус дүүргийн дарга Алексей Васильевич Федотов,Гадаад харилцаа, ард түмнүүдийн яамны Гадаад эдийн засгийн хэлтсийн дарга ПетрПетрович Бурнашев нарын эрхмүүд байлцав.


Уулзалтын эхэнд Саха (Якут) улсын Засгийн газрын нэгдүгээр орлогчДмитрий Дмитриевич Садовников “Манай улсад зохиогдож байгаа “Азийн хүүхдүүд”олон улсын наадмыг Монгол улс тогтмол дэмжин ирж нь  Монгол Улсын өсвөрийн баг тамирчин анхны наадмаас идэвхтэй оролцож байгаа хэмээн сайшааж, Монгол улстай спортын салбарт уламжлагдан ирсэн найрсаг харилцааг үргэлжлүүлж, бусад салбар хоорондын харилцааг өргөжүүлэн ажиллах боломж бий” гэдгийг чухалчлав. Саха улсын үндэснийбөхийн спортыг монголд хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Масрестлингийн дэлхийн цомын болон Азийн цувралын тэмцээнийг монголд зохион байгуулах саналтайгаа дуулгаж, энэ спортыг олимпын наадмын хөтөлбөрт багтаах зорилготойбайгаа” гэлээ.

Мөн Саха улсын талаас чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, даам, шатар зэрэгөндөр хөгжсөн спортын төрлөөр цаашид хамтарсан бэлтгэл сургуулилт хийх замаар хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх саналтай байна. Д.Жаргалсайхан даргатаныг ирэх сард ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсанчөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд оролцохыг урьж байна” гэв.


Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Уламжлалт хамтрын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Улстөрийн хүнд хэцүү байдалд хөрш орнууд нэгнээ дэмжих ёстой гэж үздэг. ОХУ-ын Спортын яамтай 2022-2024 онд спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд 2024 онд болох наадамд оролцохоо илэрхийлэв. Саха улсын үндэсний спортыг эх орондоо хөгжүүлэхэд түлхэц өгч Монголын үндэсний бөх, сурын харваа зэрэг төрлүүдийг харилцан хөгжүүлэх бодолтой байна. Масрестлингийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулахад бэлэн” гэлээ.


Уулзалтын төгсгөлд Монголд болон Якутад өндөр хөгжиж байгаа спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагч солилцож, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцож ирсэн уламжлал цаашид үргэлжлэн явагдана” хэмээндурдлаа.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.